Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт бүртгэжээ.
Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, бүрэн унтраахаар задаргаа хийж байна. Гал түймрийг бүрэн унтраахаар нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Одоогоор гал гарсан шалтгааныг нарийн тогтоогоогүй байна.

