horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нөлөөлөгчдийн үгэнд итгэж, гоо сайхны хагалгаа хийлгэн хохирох тохиолдол гарч  байна

post-img

“Синдерелла” эмнэлгийн хохирогчдын  асуудлаар өмгөөлөгч Г.Минжаа, М.Хандармаа  мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Г.Минжмаа хэлэхдээ “Зовхи татах мэс засал, филтер гэх мэт зүйлээс болж маш олон хүндрэлүүд гарч байна. “Синдерелла” эмнэлгээр үйлчлүүлж  хараагаа алдсан эмэгтэйн хууль ёсны өмгөөлөгчөөр оролцсон. Түүний хувьд баруун нүдний хараагаа алдсан. Тэр эмэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ хажуугаар өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 

Өмгөөлөгч М.Хандармаа хэлэхдээ “Эмэгчтэйчүүд инфлюсерүүдийн үгэнд итгэж гоо сайхны хагалгаанд орж хохирч байна. Үүнээс болж хүн хохирвол хуулийн хариуцлага хүлээх эрх зүйн орчин алга. Эхний хагалгааг хийлгээд дараагийн нөхөн сэргээх хагалгааг хийлгэн хохирч байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл гаргадаг.

Гэвч эмнэлгээс эдгэрлийн хугацаа шаардлагатай гэдэг. Эдгэрэхийг хүлээх хооронд мэс ажилбараас шалтгаалж хүний эрүүл мэндэд хор хөнөөл учирсныг тогтооход хүндрэл гардаг. Гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ Монголын нөхцөлд ямар хяналт алга. Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарч, хяналт тавих механизмыг сайжруулах хэрэгтэй байна.

0/1000