horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол Рио тинтогийн захиалгаар явагдаж байх шиг байна

post-img

Оюутолгойн сонсгол өрнөж байгаатай холбоотойгоор гишүүдийн байр суурийг тодруулж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа:

-Оюутолгойн гэрээний талаар та хувь гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай явдаг вэ?

-Оюутолгойн гэрээ бол эхнээсээ л Лондонгийн арбитрын шүүхэд ялахаар гэрээ. Философиороо бол Англид бүртгэлтэй компани хэзээ ч тэр шүүхэд ялалт байгуулах боломжгүй байхаар философитой байгуулсан шүүх байхгүй юу. Гэтэл яг энэ сонсголын үеэр ярих ярихгүй зүйлийг их ярьж байна. Сонсголын үеэр яригдаж байгаа гэрчүүдийн бүх бичлэгийг бичиж авч байгаа. Тухайн үед төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүд өөрсдийгөө өмгөөлж, өрөөл бусдыг холбоотой байсан тухай олон мэдээлэл өгсөн. Энэ үгээ Лондонгийн арбитрын шүүх дээр ч гэсэн хамгаална гэж найдаж байна. Жишээ нь Монголын хувь эзэмшлийн 34 хувийг 51 хувь болгох байдаг ч юм уу, эсвэл тэр зээлийн хүүг буулгах асуудал ч байдаг юм уу энэ болгонтой холбож ярьж байгаа Монголын улс төрчдийн ярисан зүйл нь Лондонгийн арбитрын шүүхэд эргээд биднийг унагаж мэдэх зүйл олныг ярисанд харамсал төрлөө. Эцсийн дүндээ сонсголыг ингээд ажиглаж байхад Рио тинтогийн захиалгаар яваад байгаа шиг санагдсан.

-Компанийн нууцад хамааруулсан байсан асуудлаас 49 хувийг ил болгосон шүү дээ. Энэ хүрээнд яригдаж байгаа мэдээлэл юм биш үү?

-Нотлох баримтыг ярингаа тухайн үеийн улс төрчдийн гаргасан шийдвэрүүдийг санаатай болон санаандгүйгээр гэрчүүд болон бусад албан тушаалтнууд ил ярьж байна шүү дээ. Энэ нь буцаадшүүхэд нотлох баримт болно оо л гэж хэлмээр байгаа юм.

-Нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө сонсгол явуулж байгаа биш гэж үү?

-Мэдэх эрх нээлттэй. Гэхдээ 49 хувь дотроо багтааж асуудлыг дэлгэх ёстой байтал эрх мэдэл бүхий албан тушаалд байсан эрхмүүд санаатай болон санаандгүйгээр Монголын төрийн нууцтай холбоотой мэдээллүүдийг гаргаад байна гэж хэлээд байна.

-Тэгвэл нууц дэлгэсэн эрхмүүд хариуцлага хүлээх болов уу?

-Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ шүү дээ.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

0/1000