horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хур баян нам 1, ядуу 37 нам байна

post-img

Сонгуулийн ерөнхий хороонд өнгөрсөн оны тайлангаа 28 нам ирүүлжээ. Эдгээр намын тайлангаас харвал Монголын намууд 34 тэрбум 162 сая төгрөгийн 11 төрлийн хөрөнгөтэй юм байна. Мэдээж нэгэн зууны турш төр, засгийн эрхийг атгаж, улсын бүх баялгийг мэдэн, улсын төсвийг захиран зарцуулж байгаагаараа МАН хамгийн баян. Энэ нам 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Намуудын бүх хөрөнгөний 96% нь ганцхан МАН-д төвлөрч, дөнгөж 4% нь бусад намд оногдож байна гээд бод доо.

МАН маадгар, дээрэнгүй байдаг нь ч аргагүй юм. Хөрөнгө чинээтэй хүн дээгүүр харцтай, дээрэнгүй зантай байдаг шиг МАН ч том үгтэй, дээрэлхүү авиртай. Намынхаа их хурлыг хийсний дараа УИХ-ыг даргатай болгомз гээд төрийн эрх барих дээд байгууллагын удирдлагын асуудлыг намынхаа даргын асуудлаас дорд үзсэн.  “УИХ-ын даргаар хэнийг тавихаа МАН шийднэ” хэмээн Н.Учрал, Ж.Батжаргал нар том дуугарсан. Баяны хүү пээдгэр байдагтай адил МАН-ын гишүүд ийм маадгар.

МАН 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

Уг нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуульд ингэж бичсэн байгаа. Энэ байгууллага уул нь гүйцэтгэх засаглалаа чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ сайд болохын тулд УИХ-ын гишүүд үнэт зүйлээ ч гээхээс айлгүй гүйлддэг болохоор УИХ-аасаа Засгийн газар нь том. Энэ 2 байгууллагын удирдлагыг томилдог, гишүүдийг нь баздаг МАН тэгэхээр хамаг бүдүүн дарга.

УИХ үнэндээ МАН-ын Хуулийн хэлтэс, Засгийн газар бодит байдал дээр МАН-ын Санхүүгийн хэлтэс болсон. УИХ-ын дарга гэдэг албан тушаалаар Д.Амарбаясгалан дэнчин тавиад, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд орсон нь үүнийг гэрчилнэ. УИХ-ын даргын тамганаас МАН-ын даргын тамга хүчтэй байна. Тиймээс Д.Амарбаясгалан атгаж байгаа тамгаа чамлаж, намынхаа тамгыг нэмж атгахаар улайрсан. Г.Занданшатар ч тэр. Ерөнхий сайдын тамганаас намынх нь тамга илүү жинтэй байсан учраас тэр МАН-ын даргын өрсөлдөөнд орсон. МАН ийм л мэдэл ихтэй, мөнгө ихтэй нам.

Намуудын нийт хөрөнгө, мянган төгрөгөөр

Монгол ардын нам 32,769,112.6

Ардчилсан нам 1,049,014.6

Xөгжлийн үндэсний нам 113,722.2

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41,244.4

Шинэ нам 23,828.0

Их нам 20,708.9

Иргэний зориг, ногоон нам 16,957.2

Монголын ногоон нам 15,931.7

Монголын либерал ардчилсан нам 14,879.0

Монгол үндэсний ардчилсан нам 12,644.7

Монголын социал демократ нам 9,980.0

Эх орончдын нэгдсэн нам 8,666.0

Ард түмний нам 8,336.0

Иргэдийн оролцооны нэгдэл нам 8,253.4

Үнэн ба зөв нам 7,300.3

Ард түмний хүч нам 7,151.0

Эрх чөлөөний эвсэл нам 6,377.3

Монголын уламжлалын нэгдсэн нам 6,043.5

Их эв нам 5,970.0

Ард түмний олонхын засаглал нам 4,356.7

Дэлхийн монголчууд нам 3,297.4

Гэр хороолол хөгжлийн нам 1 2,720.0

Миний Монгол нам 2,000.0

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1,600.0

Хөгжлийн хөтөлбөр нам 1,455.3

Эх орон нам 329.0

Бүгд найрамдах нам 100.0

Монголын ардчилсан хөдөлгөөний нам 10.0

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам дотроо байртай ганц нам нь МАН. Тэгэхэд 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй АН өөрийн гэсэн байргүй, олж авсан газар нь шүүхийн маргаантай. Их хурал хийх зардлаа хүчрэлгүй, намын даргад нэр дэвшигчдээрээ даалгасан АН-ын дэргэд МАН “Буянт-Ухаа” спортын ордонд 3 өдөр хуралдахдаа зөвхөн хурлын танхимд 58 сая төгрөг төлсөн. Тэгэхэд Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын бүх хөрөнгө 41.2 сая төгрөг байна. ХҮН-ын хөрөнгө 113.7 сая төгрөг. Энэ мөнгийг МАН нэг удаагийн хурлынхаа байр танхим, ус ундаанд зарцуулчихсан байдаг. Ийм баян намын дэргэд бусдынх нь тухай яриад ч хэрэггүй. МАН-ын дэргэд бол бусад нам үгээгүй ядуус. Хүнээр бол амьжиргааны баталгаажих доод түвшинд байдаг намууд.

Намуудын бүх хөрөнгөний 96% нь ганцхан МАН-д төвлөрч, бусад намд дөнгөж 4% нь оногдож байна

Улс төрийн намын тухай хуулиар нам төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, хандив, өөрийн хөрөнгөөс олсон орлого, хуулиар зөвшөөрсөн бусад орлогоос санхүүжиж болдог. Манай улсын 37 намын 15 нь л 2024 онд үйл ажиллагаа  явуулжээ. 22 нам мөнгөгүй, хөрөнгөгүй, орлогогүй байгаа учир үйл ажиллагаа явуулж ч чадаагүй аж. Үйл ажиллагаа явуулсан намуудын олонх нь арайхийж хөл дээрээ зогсож байгааг орлогынх нь тайлангаас харж болно.

Намуудын 2024 оны орлого, мянган төгрөгөөр

Монгол ардын нам 8,649,026.7

Гишүүний татвар 2,347,640.5

Хандив 94,786.3

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг 1,563,735.9

Өөрийн хөрөнгөөс олсон орлого 4,642,864.0

Ардчилсан нам 6,150,933.1

Гишүүний татвар 5,455,525.6

Хандив 207,762.0

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг 442,964.8

Өөрийн хөрөнгөөс олсон орлого 44,680.7

Xөгжлийн үндэсний нам 3,017,134.9

Гишүүний татвар 58,450.1

Хандив 2,953,684.8

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг 5,000.0

Иргэний зориг, ногоон нам 856,766.1

Гишүүний татвар 230,976.3

Хандив 600,929.0

Өөрийн хөрөнгөөс олсон орлого 24,860.8

Их нам 293,749.8

Гишүүний татвар 1,100.0

Хандив 292,649.8

Шинэ нам 190,511.0

Гишүүний татвар 25,700.0

Хандив 141,811.0

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг 23,000.0

Үнэн ба зөв нам 90,000.0

Хандив 90,000.0

Монголын ногоон нам 87,996.8

Хандив 87,996.8

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 79,570.0

Гишүүний татвар 8,640.0

Хандив 70,930.0

Иргэдийн оролцооны нэгдэл нам 69,684.7

Гишүүний татвар 163.3

Хандив 69,521.4

Эрх чөлөөний эвсэл нам 33,307.0

Гишүүний татвар 132.0

Хандив 33,175.0

Ард түмний олонхын засаглал нам 14,606.7

Хандив 14,606.7

Монгол үндэсний ардчилсан нам 12,208.5

Хандив 12,208.5

Монголын социал демократ нам 11,963.5

Хандив 11,963.5

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 537.5

Гишүүний татвар 537.5

МАН, АН хоёр л боломжит бүх хэлбэрээр орлого олж байгаа бол 3 эх үүсвэрээс 3 нам орлого олжээ. 2 эх үүсвэрийн орлоготой 4 нам, зөвхөн хандиваар үйл ажиллагаа явуулсан 5 нам байна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ганцаараа гишүүний татвар дээр тогтож байна.

0/1000