horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Монгол ур чадвар-2025” өндөрлөлөө

post-img

“Монгол ур чадвар-2025” II шатны Барилга бүтээц, угсралт(073208) мэргэжлийн чиглэлээр Мужаан мэргэшлийн уралдааны шалгаруулалт 2025 оны 12 дугаар сарын 10-11-нд Техник Технологийн политехник коллежийн “Мужааны мэргэжлийн чадамжийн төв”-д зохион байгуулагдаж дууслаа.

Энэ төрлөөр оролцогчид ажлын зургийг зөв ойлгон унших, зурах, шаблон боловсруулах бүх ажиллагааг технологийн дагуу бэлтгэн гүйцэтгэх, гадаргуугийн цэвэршилт, нарийвчлалыг хэмжих, угсралтын дараах хэмжээснүүдийг ажлын зурагт өгөгдсөн үзүүлэлттэй нийцүүлэх, тооцоо хийх, угсралтын төлөвлөлт зэрэг мэргэжлийн ур чадвараа сорихоос гадна бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэрэг олон талын чадамжаа бодитоор харуулсан даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ.

Уралдаанд Барилга бүтээц, угсралт-Мужаан (073208) төрөлд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 9 шилдэг оролцогч ур чадвараар өрсөлдөж шилдэг 4 оролцогч тодорлоо. Үүнд:

1-р байр: С.Едэмжав, бэлтгэсэн багш Ч.Очир (Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж);

2-р байр: П.Ууганбаяр, бэлтгэсэн багш Б.Анхбаяр (Техник технологийн политехник коллеж);

3-р байр: О.Баяртогтох, бэлтгэсэн багш О.Пүрэвбаатар (Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж);

4-р байр: Д.Эрдэнэбилэг, бэлтгэсэн багш Т.Мөнхбаяр (Монгол Солонгосын политехник коллеж);

Ерөнхий шүүгчээр Л.Сүрэнжав (ШУТИС-Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайн ,ахлах багш), шүүгчээр Г.Манлай (Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, сургагч багш, мэргэжилтэн), шүүгч Ч.Гантүлхүүр (ШУТИС- Ой Модны сургалт судалгааны хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан) нар дүгнэн, Дэлхийн ур чадварын стандартын дагуу үнэлгээ хийлээ.

0/1000