horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

НОБГ шилдгүүдээ шалгарууллаа

post-img

Нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээнд 2025 онд ажил үйлсээрээ манлайлан, хамт олноо хошуучлан ажиллаж шилдгээр шалгарсан алба хаагчдадаа өнөөдөр /2025.12.12/ шагнал гардууллаа.

Шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дарга, хурандаа Г.Галбадрах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, нийслэлийн Шүүх шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Төгөлдөр нар гардуулан өгсөн юм. Шилдгүүдээс дурдвал,

  • “ШИЛДЭГ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАГЧ”-аар БЗД-ийн ОБХ-ийн ГТУА 63-р ангийн ДХА, ахлах ахлагч Жаргалсайханы Лхагвасүрэн
  • “ШИЛДЭГ АВРАГЧ”-аар Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Алтансүхийн Гэрэлтсанаа, Аврах ангийн аврагч, ахлагч Тогтохын Цэрэндорж
  • “ШИЛДЭГ АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ”-өөр ЧД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Амгаланбаатарын Аюурзана, БГД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Батаагийн Мөнхбаяр, НД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Цэндсүрэнгийн Бат-Өлзий, БХД-ийн ОБХ-ийн ахлагч Очирпүрэвийн Санжааноров, БНД-ийн ОБХ-ийн Г ахлах ахлагч Гантөмөрийн Мягмарсүрэн, БЗД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Баасанхүүгийн Энхээ, СХД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Сүхбаатарын Зоригоо, СБД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Алтанцэцэгийн Мөнх-Оргил
  • “ШИЛДЭГ ЖОЛООЧ”-оор ХУД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Нямаагийн Отгонбаатар, СБД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Пүрэвдоржийн Эрдэнээ, Аврах ангийн Аврагч-жолооч холбоочин, дэд ахлагч Ганбаатарын Эрдэнэзаяа
  • “ШИЛДЭГ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН”-аар Аврах ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Дагдангийн Нямхүү
  • “ШИЛДЭГ ТЕХНИКИЙН АЖИЛТАН”-аар ХУД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч Болдбаатарын Магсаржав,
  • “ШИЛДЭГ БҮЛГИЙН ДАРГА”-аар Аврах ангийн Бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Баярмаагийн Отгонтөгс
  • “ШИЛДЭГ САЛААНЫ ДАРГА”-аар ЧД-ийн ОБХ-ийн салааны захирагч, ахлах дэслэгч Сосорбарамын Билгүүн
  • “ШИЛДЭГ АНГИЙН ЗАХИРАГЧ”-аар БЗД-ийн ОБХ-ийн ГТУА 35 дугаар ангийн захирагч, хошууч Нэргүйн Төрбат
  • “ШИЛДЭГ ЭРСДЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-ээр ХУД-ийн ОБХ-ийн Гамшгийн эрсдэлийн удидлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахмад Төрбатын Одгэрэл
  • “ШИЛДЭГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИТЭН”-ээр СХД-ийн ОБХ-ийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Санжаашаравын Должинсүрэн
  • “САНХҮҮГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН”-аар СБД-ийн ОБХ-ийн ГТУА 34-р ангийн нярав, ахлах ахлагч Дагвын Энэбиштөмөр, ЧД-ийн ОБХ-ийн ахлах нягтлан бодогч, хошууч Даваагийн Ундрал
  • “ШИЛДЭГ ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ”-аар
  • ЧД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Төмөрбаатарын Түмэннасан, ГТТХ-ийн Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, хошууч Батнасангийн Даваасүрэн,
  • “ШИЛДЭГ ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ”-аар БЗД-ийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Батчулууны Үүрийнтуяа
  • “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Батчулууны Баатар
  • “ШИЛДЭГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН”-аар Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Даваадоржиийн Урантулга нар тус тус шагналаа гардан авлаа.
0/1000