Хөвсгөл, Увс аймгийн 2 зах энэ онд шатаад байна. Үүнээс сургамж авч, Ховд аймгийн засаг даргын А/956 дугаар захирамжийн дагуу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй “Эвийн хүч”, “Ихбуян” худалдааны төвд галын аюулгүй байдлын дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг тус аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Онцгой байдлын газар, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дашваанжил групп” ХХК зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэв.

Хяналт шалгалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг удирдлагуудад газар дээр нь танилцуулан арилгах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Мөн иргэд, худалдаа эрхлэгчдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөмжийг хүргэлээ
Түүнчлэн галын аюулгүй байдлын зөрчил нь зөвхөн зах худалдааны төвийн удирдлагын бус, тухайн байранд үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хариуцлагаас мөн хамаардаг болохыг онцлон сануулж, хүний амь нас, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа

