horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Батбаатар: “Рио Тинто” монголчуудад дэндүү дээрэлхүү хандсан

post-img

Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж өнгөрсөн. Тэгвэл энэхүү сонсголд гэрчээр оролцсон “Эрдэнэс Оюутолгой”-н анхны захирал Д.Батбаатартай ярилцлаа.

-Та сонсголд гэрчээр оролцохдоо Оюутолгойн гэрээнд алдаатай зүйлс байна гэж ярьж байсан. Яг ямар алдаа оноо байгаа талаар тодруулаач?

-Би өөрөө хуульч хүн. Манайхан мэдэх байх. Би “Эрдэнэс Оюутолгой”-г байгуулахаас өмнө Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга байсан. Өмнөговь аймагт Засгийн газрын  бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан. Уул уурхай ид бүүм болж байх үед хяналт тавьж ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын 34 хувийг эзэмшиж байгаа Оюутолгой компанид хяналтын үндсэн чиг үүрэг хэрэгтэй юм байна гэдэг үүднээс асуудалд хандсан. “Эрдэнэс Оюутолгой” компанийг анх байгуулахад хоёр талын гэрээтэй танилцаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж анх ажилтай танилцахаас эхлээд л Монгол Улсын хууль тогтоомж алхам тутамдаа зөрчиж байгаа нь мэдэгдэж байсныг дурдах ёстой. Үүнийг тухайн үед бид хэлж л байсан.

Сая сонсголын эхний өдрүүдэд ч яригдлаа ТЭЗҮ байхгүй байгаа талаар нь. Намайг ажилтай нь танилцаж байхад л ТЭЗҮ байгаагүй.

Санхүүгийн тайлангаа 3 улирал дараалж тушаагаагүй бол үйл ажиллагааных нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Гэтэл Оюутолгой санхүүгийн тайлангаа 3 жил тушаагаагүй, Сангийн яамтай хэл ам хэрүүл тэмцэлтэй байсан. Энэ бүх асуудлыг нь тухайн үед хэлж сануулах ажлыг олон хийсэн. ТУЗ-ийн хурал дээр ч бодол саналаа байнга илэрхийлж байсан ч огт авч хэлэлцдэггүй байсан. Тухайн үед “Эрдэнэс Оюутолгой”-н төлөөлөл ТУЗ-ийн хуралд оролцдог байсан ч санал өгөх эрхгүй учраас дэмий л хэлэхээс хэтэрдэггүй байсан даа. Засгийн газар ийм байр суурьтай байгаа, Монголын талын эрх ашиг хөндөгдөөд байна гэж олон удаа хэлж байсан ч тэр үг огт авч хэлэлцэгдээгүй. Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас саналын эрхтэй 3 гишүүн байсан нь миний саналыг дэмжиж оролцдог байсан ч асуудал шийдлийг олонхоороо түрээд л шийдчихдэг байсан учраас бид огт нөлөөлж чадаагүй.

Тиймээс бид Аудитын шалгалт оруулъя гэдэг шахалт үзүүлж эхэлсэн л дээ. Мэдээж “Рио Тинто”-гийн талаас аудит оруулахыг мөн л хүлээж аваагүй. Монголын компаниар аудит хийлгэхгүй гээд бид олон улсад санхүүгийн аудитын чиглэлээр дээрээсээ 5-л эрэмбэлэгддэг BDO компаниар аудит хийлгэж байсан. Аудит хийлгэх гэж нэлээн их юм болсон доо. Аудитын дүгнэлт гарч байж л анхны төсөвт өртгөө хэтрүүлээд яваад байгаа нь илэрсэн.

Энэ дүгнэлт гарсны үр дүнд Оюутолгой компани төсөвт өртгөө хэтрүүлж ажиллаж, Монголын талын эрх ашиг зөрчигдөөд яваад байгааг төр засгийн түвшинд анхаарч эхэлсэн.

-Аудитын дүн гарсны дараа Оюутолгойн асуудлаар хариуцлага ярих боломж байгаагүй юу?

-Оюутолгой компани хууль тогтоомж зөрчиж байгаа нь тэр үед ил тодорхой байсан. Тэр үед ажил хариуцсан хүмүүс ч ойлгож хүлээж авдаггүй байж, ард түмэн ч анхаарч хүлээж авахгүй байсан. Тухайн үед магадгүй их хурал сонсгол хийсэн ч нийтээрээ өнөөдрийнх шиг анхаарч үзэхгүй байсан болов уу. Ямартаа л арга ядаад л олны анхааралд асуудлыг оруулахын тулд С.Баярцогт, С.Ганбаатар нарын хооронд халз мэтгэлцээн хүртэл зохион байгуулж байлаа. Хэрэв та бүхэн санаж байгаа халз мэтгэлцээнийг угтаад Оюутолгой компаниас төрийн ордны хашааг тойруулаад гэрээтэй холбоотой баахан зураг тавьж байсан даа. Зүссэн талхны 75 хувийг Монголчууд 25 хувийг хөрөнгө оруулагчид эзэлж байна гээд л талх сүүний зураг тавиад л үйл ажиллагаагаа рекламдаж байсан. Энэ үеийг бодвол өнөөдөр Монголын ард түмэн ойлголттой болсон байна. УИХ-аас сонсгол явуулсны хүчинд Монголын ард түмэн нэгдмэл нэг ойлголттой болж цаашаагаа гэрээгээ илүү сайжруулах боломжийг бүрдүүлэх учиртай.

-Сонсголын дараа яг ямар ажил өрнөх бол гэсэн хүлээлт одоо нийгэмд үүсээд байна?

-Нэн тэргүүнд “Онтрэ голлд”-ын лицензийн асуудлыг нэг талд нь багтаах ёстой. Нэгэнт хууль бус зүйлтэй бид яриад байх зүйл байхгүй. “Онтрэ голлд”-ын лиценз хууль бусаар очсон учраас бид тэр лицензийг хэрхэн ашиглах талаар “Рио Тинто”-той цоо шинэ хэлэлцээр эхэлж болно. Өмнө алдсан алдаагаа засахад “Онтрэ”-гийн лиценз бидэнд хөшүүрэг болох боломжтой гэж харагдаж байна. Бид энэ асуудалд бодол саналаа их зөв илэрхийлж, зөв гарцыг олох учиртай. Энэ хэдэн өдрийн сонсголын араас харахад асуудал хаашаа л бол хаашаа эргэж мэдэх шинжтэй харагдаж байна. Ямартаа ч сонсгол хийж Монголын ард түмэнд Оюутолгойн талаар зөв мэдээлэл олгосон нь маш зөв алхам боллоо.

-Тухайн үед асуудлыг дэлгэж байхад төр засгаас ямар нэгэн дэмжлэг байгаагүй гээд та ярилаа. Тэгвэл яг ямар хүмүүс тоогоогүй юм бэ?

– Тэр үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг нар ажиллаж байсан. Би тухайн үед олонхын бүлгийн удирдлагуудад танилцуулж байсан, цөөнхийн бүлгийн удирдлагуудад ч танилцуулж л явсан. Парламентад цөөн суудалтай намуудын удирдлагуудад ч мөн танилцуулж байсан. Бие даагчдад ч танилцуулж байлаа. Цөөн тооны гишүүд мэдээлэл олж аваад анхаарал тавьж байсан ч хүч хүрээгүй юу тэгээд асуудлыг босгож ирж чадаагүй. Төслийг санаачлан хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч тал богино хугацаанд эрчимтэй ашиг олоод гарах зорилго барьж байсан нь эхнээсээ л мэдрэгдэж байсан. Энэ нь Монголчуудын хүртэх 34 хувийн үр өгөөжид нөлөөлөөд байгаа юм л даа.

-Та хөрөнгө оруулагч талын удирдлагуудтай Эрдэнэс Оюутолгой компанийн удирдлагын хувьд уулзаж байв уу?

-ТУЗ-ийн хуралд удаа дараа байр сууриа илэрхийлдэг байсан. Асуудлыг үргэлж албан ёсоор тавьж албан ёсны орчуулагчтай хэлж санал хэлдэг байсан нь өнөөдөр хурлын протоколд бүртгэлтэй л байгаа. Асуудал яригдаж байсан ч олонхоороо хүч түрээд л шийдчихдэг байсан. Манай улс 34 хувийг эзэмшдэг байсан гэдэг утгаараа ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь л Монголын төлөөлөл учраас нөлөө үзүүлж шийдвэр гаргалтад нөлөөлж чадаагүй л дээ.

-Онтрэгийн лиценз гарч ирсэнээр бидэнд ямар шинэ боломж байна вэ?

-Хуульч хүний хувьд хэлэхэд Монголын төр “Онтрэ”-тэй ярих юм байхгүй. “Онтрэ” эхнээсээ хууль зөрчсөн. Хэрвээ маргаан байгаа бол “Рио Тинто” “Онтрэ”-гийн хооронд л байж магадгүй. Монгол Улс эхнээсээ “Онтрэ”-тэй ямар нэгэн яриа хэлэлцээ огт хийгээгүй. Харин ч “Онтрэ” Монголын газрын баялгийг хууль бусаар авсан учраас бид лицензээ авах л ёстой. Тэр лицензээрээ “Рио Тинто”-той хэрхэн яаж хамтран ажиллах талаар яриа тохироо өөрсөддөө давуу боломж болгон ашиглах учиртай.

-Та түрүүн яриан дундаа Оюутолгойн үйл ажиллагаанд аудит оруулсан талаар дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа хөрөнгө оруулагч тал менежментийн баг ажиллуулна. Менежментийн баг зардлаараа санхүүжинэ гэдэг тохироотой. Гэтэл менежментийн зардал илэрхий хэтрээд байгаа нь ажиглагдаад байсан. Тиймээс менежментийн багийн зардлыг үзье гэхээр үзүүлдэггүй. Шалгъя гэхээр шалгуулдаггүй. Тэрийгээ тайлбарлахдаа бид жил бүр аудит хийлгэчихсэн гэдэг зүйл яридаг. Аудитын тайланг нь үзье гэхээр өгдөггүй. Санхүүгийн тайлангаа сангийн яаманд тушаагаач гэхээр тушаадаггүй байсан. Бүтэн 3 жил тушаагаагүй. Тэрийгээ маргаан болгоод өнгөрүүлээд байх сонирхолтой нь ажиглагдаад л байсан даа. Тэгээд манай талаас аудит оруулмаар байна гэдэг хүсэлт гаргахад Монголын аудитын компаниудаар шалгалт хийлгэхгүй гэдэг асуудал тависан. Заавал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том аудитын компаниар л шалгуулж болно гэдэг шаардлагыг бидэнд буцааж тависан. Амархан байгаагүй. Маш их хэл ам болж байж аудитыг гадаадын тэргүүлэх аудитын компаниар хийлгэе гэж зөвшөөрсөн. Дэлхийд эхний 5-д эрэмбэлэгддэг компаниудыг л хүлээн зөвшөөрнө гэсэн. Тэгээд бид BDO  компаниар аудит хийлгэхээр болсон. Уг компани бол аудитын чиглэлээр дэлхийд эхний 5-д багтдаг. Тэгээд яг аудит эхлэх болоход Рио тинтогоос аудит хийлгэхээс өмнө 4-5 хатуу нөхцөл тависан. Бид тэр нөхцлүүдийг нь хүлээж авахаас өөр сонголт байгаагүй. Бөөн ажил болж аудит хийлгэсний үр дүнд Оюутолгой анхны төлөвлөсөн төсөвт өртгөө хэтрүүлсэн нь ил болсон шүү дээ. Аудитыг хийлгэхийн тулд гэхдээ бид аргаа барж байсан шүү. Тухайн үед сонгууль болохын өмнөх цаг үе байлаа. Сангийн сайдтай очиж уулзаад нөхцөл байдлыг ойлгуулаад албан бичиг хүртэл хийлгэж Оюутолгой руу илгээж байлаа.

Тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулиар санхүүгийн тайлангаа тушаагаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож цуцалдаг зохицуулалттай байсан. Оюутолгой санхүүгийн тайлангаа 3 жил тушаагаагүй учраас тусгай зөвшөөрлөө хураалгах ёстой болчихсон байсан гэсэн үг шүү дээ. Хэрэв 4 сар гэхэд санхүүгийн тайлангаа тушаахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно хэмээх агуулга бүхий Д.Хаянхярваа сайдын гарын үсэгтэй бичиг барьж ТУЗ-ийн хуралд оролцож хөшүүрэг болгож ашиглаж байлаа.

Тэгээгүй бол үнэхээр аудит  оруулахгүй байсан. Лондонд болсон хувь нийлүүлэгчдийн хуралд би 1 удаа, манай орлогч дарга бас 1 удаа очиж оролцож зардал хэтрүүлж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан. Энэ бүхний дараа намайг ажил хийлгэхгүй байна гэх гомдол Оюутолгойгоос гарч намайг солисон түүхтэй. Миний дараагаас тэгээд Дубайн гэрээ байгуулагдаад явсан даа.

-Аудитын дүгнэлтийн ач холбогдлыг Монголын төр засгийн удирдлагууд ойлгож байсан уу?

– Аудитын дүгнэлт гаргуулж чадаагүй бол Оюутолгой зардлыг хэтрүүлэх замаар Монголын эрх ашгийг зөрчөөд байгааг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа шүү дээ. Оюутолгойн гэрээгээ олон нийтэд мэдээлэх ч боломжгүй хүнд үе байлаа. Хамаг бичиг баримтан дээрээ нууцын тамга дарчихсан учраас асуудлыг тэр бүр ил яриад зарлаад байх бололцоогүй, ажиллахад хүнд байсан даа.

-Рио тинто бол олон улсын тавцанд тоглоод сурчихсан туршлагатай хөрөнгө оруулагч. Монгол шиг жижиг улсын төр засгийг төөрөгдүүлж байгаад арай дэндүү дээрэлхүү хандчихсан юм биш биз дээ гэсэн бодол сонсголын явцад төрсөн?

-Шулуухан хэлэхэд дээрэлхүү байсан. Асар их дээрэлхүү хандсан. Надад битгий хэл Монголын төр засгийн байгууллагад дээрэлхүү хандсан шүү дээ. Ажил хариуцсан манай байгууллагын арван хэдхэн залууст хэрхэн дээрэлхсэн нь ойлгомжтой байгаа биз? Гэхдээ бид бууж өгөөгүй. Тухайн үедээ бид үүргээ гүйцэтгэсэн. Бүх зүйл баримттай. Сонсгол дээр яригдсан тэр бүх баримтын эхлэлийг бид тухайн үедээ тавьж байсны үр дүн шүү. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол одоо нас барчихсан Ө.Отгонбаатар сэтгүүлчээр дамжуулж мэдээллийг гаргаж байсан. Гэхдээ массын дэмжлэгийг авч чадаагүй.

Тэр үед тухайн цаг үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийг суулгачхаад Оюутолгойн төслийг айлд өгчихсөн. Бид онгоноор нь буцааж авч чадахгүй гэж хүртэл хэлж байсан. Түүнийг сонссон даруйдаа би хэвлэлээр дамжуулж “Ерөнхийлөгч хариуцлагагүй мэдэгдэл хийлээ, улс орны эцэг болсон хүн байж ингэж хэлж болохгүй. Хүн охиноо айлд бэр болгож өгчхөөд архичинтай суулгачихав уу? Ажилгүй юмтай суучхав уу гэж хойноос нь анхаарал тавидаг байхад одоо өнгөрсөн онгон биш болсон гэж яриад суудаггүй биз дээ?”  гэж би ярилцлага өгч байсан.

Гэхдээ тэр яриа минь хэдэн хүнд хүрч байсныг мэдэхгүй байна.

-Тухайн үед төр засаг таны үгийг анхаарч сонссон бол бид ингэтлээ их цаг алдахгүй байсан болов уу гэж бодогдож байна.

– Бид туйлширмааргүй байна. Туйлширсан хүмүүс Оюутолгойн гэрээ муу муухай гээд байна. Үгүй шүү дээ. Социализмын хүлэгнээсээ салаад удаагүй Монголчууд анх удаа өөрсдөө бие дааж гэрээ хэлцэл хийсэн нь Оюутолгойн гэрээ. Анхны гэрээлэгч маань улс дамжсан санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч дэлхийн томоохон тоглогч байлаа. Тэр гэрээ хэлцлийг эхлэх гэж ямар хэцүү зүйл болж байв? Тэрнээс болж хоорондоо бид яаж зөрчилдөж байв? Ил хэлж болохгүй дарамт шахалт байсныг ч сонсголын үеэр ярих хүмүүс байна. Том эрх ашгаа эхлүүлсэн. Бидэнд алдсан ч зүйл бий байх, оносон нь ч байгаа байх. Би бол алдсанаасаа их оносон нь их болов уу хэмээн бодож байна. Одоо харин алдаагаа засаад явах боломж байна гэж харж байгаа. Бид амаргүй давааг давж өнөөдөртэй золгож байна. Одоо алдаагаа засаад илүү сайжруулаад явах ёстой. Нэг үеэ бодвол залуус маань өсөж өндийгөөд эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадах хэмжээнд хүрчихжээ. Тухайн үед 20 мянган хувьсагч яридаг хүн, 10 жилийн боловсролтой хүн хоёрын мэтгэлцээнээс арай өөр үе ирж байна.

Одоо боловсролтой залуус төрийн түвшинд ажиллаж байгаа юм чинь Рио тинтотой шударга шулуухан л ярих хэрэгтэй. Монголчууд бид хэнтэй ч үг хэлээ ололцож чадна. Рио тинтой ч гэсэн энэ байдлаараа явбал олон улсын тавцанд нэр хүнд нь навс унана.

Биднийг үнэхээр элэг барисан. Үүнийг нь хаа хаанаа ойлголоо. Тиймээс тодорхой түвшинд буулт хийх байх гэж бодож байна. Бид байр сууриндаа нэгдмэл байж гэрээгээ илүү сайжруулах ёстой. Би сүүлийн үед ахуйтайгаа холбож олон нийтэд ойлгуулдаг юмуу ч гэж бодох юм. Эцэг өвгөд маань цоожтой авдартай эрдэнэс үлдээгээд бид тэр цоож цуургаа онгойлгож чаддаггүй. Бид сайн дархан олоод, тэр дархан онгойлгоод авдартай эрдэнэсээс чинь хувь авъя гэсэнтэй агаар нэг байхгүй юу. Авдранд маань алт нь ч байна, зэс нь ч байна, мөнгө нь ч байна. Гэтэл авдар онгойсны дараа янз бүрийн зүйл болоод байна шүү дээ. Авдрыг маань онгойлгосон дархан чи цаашаа байж бай, чамд өгнө гэхдээ болоогүй гээд бидний авдартай эрдэнэсээс цүнхлээд байна. Авах авахдаа голыг нь авч гарах гээд байна. Авдрыг онгойлгосон. Байгаа зүйлсийг нь бид бүгдээрээ харлаа. Одоо шударгаар хэн хэнийхээ үүрэг ролийг мэдэж байна. Хэн нь хэний өмч вэ гэдгийг мэдэж байна. Бид алтан дээр суусан гуйлгачин биш алтаа эзэмшсэн ард түмэн байх учиртай. Үүний төлөө үе үеийн засгийн газар ажилласан байх. Зарим нь алдсан байх. Гэхдээ одоо тэрийг хэдүүлээ засаж авах хэрэгтэй цаг үе ирээд байна гэдгийг л хэлэхийг хүслээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000