horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Ч.Мишээл: Казах хэл дээр дуулсан дуугаа удахгүй цацна

post-img

“Silk Way Star” Азийн олон улсын уралдаанд Монгол Улсаас дуучин Ч.Мишээл оролцож, 12 орны шилдэг дуучидтай өрсөлдөн, гран при шагнал хүртсэн билээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Silk Way Star” тэмцээний гран при шагналт дуучин Ч.Мишээл:

-“Silk Way Star” шоунд эх орноо төлөөлж оролцсон нь хариуцлагатай, нэр төрийн хэрэг байлаа. Шоуны үеэр уртын дуу дуулж эхлэх үед үзэгчдийн гайхширсан харцтай тулгарч байсан. Зарим оролцогч “Надад заагаад өгөөч. Бид ингэж дуулж чадах болов уу” гэж их сонирхож асуусан. Сүүлийн шатандаа үлдэж чадвал уртын дууны элементтэй монгол агаар үнэртүүлсэн дуу дуулна гэж зорьсон. Тэр зорилгодоо хүрч дуугаа ч дуулсан. Финалын шатанд энэ дуугаараа гран при хүртлээ. Намайг дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. Уртын дууны мэргэжлээр өнгөрсөн хавар СУИС-ийг төгссөн. Финалын шатанд шалгарсны дараа казахын ард түмэн намайг их дэмжсэн. Яг л өөрийн эх орныхоо дуучин шиг хүндэлж, хүлээж авсан учраас казах хэл дээр уран бүтээл хийхээр ажилдаа орсон. Удахгүй энэ дуу маань цацагдана.

0/1000