horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

526 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш”-ээс 24,382 тн мидлинг худалдан авчээ

post-img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн хэмжээнд 2025 оны худалдан авах ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, 2026 онд анхаарах асуудал, Сэлбэ хорин минутын хотын бүтээн байгуулалтын явц, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 28 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88.1 хувьтай байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээр хагас коксон түлш борлуулж байгаа бөгөөд 32.170 тонны нөөцтэй байна.

Нийслэл хотод 15-100 квт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 квт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага байна.

Мөн нийслэл хотод 15-100 квт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 квт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага байна. Харин 4200 квт-аас ДЦС 2, ДЦС 3, ДЦС 4, Амгалан ДЦС, Багануурын ДЦС, Налайхын ДЦС үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой түлш” ХХК-иас 24,382 тонн мидлинг худалдан авсан байна.

Мөн өнөөдрийн байдлаар сууц дулаалгын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд 3361 байшин, 1468 гэрийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. Хийн халаагуурт шилжүүлэх ажил эхэлсэн гэдгийг хэлж байв. 

0/1000