УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүдэд ажлын хэсгийн талаар мэдээлэл өгчээ. Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран болон албаны хүмүүс гишүүдэд мэдээлэл өгч асуултад хариулсан байна. АН-ын бүлгийн хурлаас хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга байлаа. Танилцуулга мэдээллийг Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд нар танилцуулж байна. Хурал үргэлжилж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгСонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд АН-ын бүлэг анхаарч байна
- 2025/12/15
- •
- 2 цаг 57 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
