horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг пүрэв гарагт чуулганаар хэлэлцэнэ

post-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нөгөөдөр буюу ирэх пүрэв гарагт чуулганаар хэлэлцэнэ. Намрын чуулган эхэлсэн цагаас эхэлж гарын үсгээ цуглуулж эхэлсэн тэдний түр хороо байгуулах боломжийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Ухаа худгийг хянан шалгах түр хороо байгуулна хэмээн булаагаад байсан ч парламентын дэмжлэг аваагүй билээ. Намрын чуулганы бүрэн эрхийн хугацаанд Оюутолгойн хянан шалгах түр хороо байгуулсан учраас нэг л түр хороо байгуулах бололцоотой. Хэдийгээр Ж.Баярмаа, Д.Ганбат нарын байгуулсан түр хороо байгуулагдах нь тодорхой болсон ч хянан шалгах ажлаа намрын чуулганы хугацаанд хийж амжихааргүй болоод байгаа юм. Хянан шалгах түр хороо шинжээч ажиллуулж 3 сарын хугацаанд судалгаа хийх учиртай.

0/1000