Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар өссөн байна.
Эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=28) байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 57 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь1,091 байсан нь өмнөх өдрөөс 362 тохиолдлоор өссөн тохиолдол аж.

