horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эхнэрийнхээ үхэлд сэжиглэгдсэн Элчин сайдыг эргүүлэн татжээ

post-img

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын 21 улсад Монгол Улсаас суух Элчин сайд нарыг чөлөөлж, томилох талаар зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Тэдэн дунд Монгол Улсаас Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд багтжээ. Элчин сайл асан А.Төмөрийн эхнэр өнгөрсөн 5 дугаар сард Тайланд дахь өндөр барилгын 17-р давхраас унаж, амиа алдсан. Үүнд талийгаачийн ар гэрийнхэн нөхрийг нь сэжиглэж, санаандгүй осол биш гэж үзэж байв. Уг асуудалтай холбогдуулан А.Төмөрийг Монгол Улс руу эгүүлэн татсан аж. Түүний оронд хүн томилоогүй, албан тушаал нь эзэнгүй байжээ. Одоо уг албан тушаалд В.Оюуг томилохоор ЕТГ саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон 2025.05.09-ний шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17-р давхраас унаж, нас барсан. Энэ нь А.Төмөрийн гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байлаа.

А.Төмөрийн аав нь Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаа. Хүү А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байгаад, 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож, Тайландын Хаант Улсад суух Элчин сайд болжээ.

0/1000