horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Щелкунчик” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ

post-img

“Pro” театр Дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулахаар боллоо. Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.

Жүжгийг 12 дугаар сарын 27, 28-нд 13:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д тоглоно.

0/1000