Дорнод аймгийн уяач А.Д хүүхдээр хурдан морь хөлслүүлээд, эрүүгийн хариуцлага хүлээхдээ тулаад байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 1.2-т “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл” гэж бий. Хүүхдийг эцэг эхээс нь хол байрлуулж, хонуутаар ажиллах нөхцөл үүсгэхийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэрэгт тооцдог. Уг заалтыг уяач А.Д зөрчин, тухайн хүүхдийг гэрээс нь хол авчран, олон хоногоор хурдан морь хөлслөх ажил хийлгэжээ.
Энэ хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 11 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.


2025-12-18 13:49:36
Araich de manai ene huuli durmiig haraal ideese bilee
2025-12-18 11:41:16
Tanr oorsdoo bgsa mal tai oir oshgui blhr yuga mddi oln ym hutsjil bai zyu bidr yha oorsdoo medii
2025-12-18 11:40:23
Болиоч ээ. Нэртэйгээр нь Монгол улсад мал маллаж амьдрахыг хориглочих. Наад хүүхдүүд чинь хар багаасаа морь мал унаж малд ойрхон өсөж байж малд сонирхолтой болж ирээдүйд малчин, уяач, Монголын соёлын өв тээгч нар болдог юмаа. Тэгж байж Монгол хүний мөн чанар хадгалагдаж МОНГОЛ ондоошил бий болж уламжлагдаж залгамжлагдсаар өдий хүрсэн юмаа.
2025-12-18 11:39:25
Eruugiin huila irgeegd sergee
2025-12-18 11:39:06
Bitgii hutsd bai eruugin hariutalag ch heh shig hurdn mori unhra ydi nd huuhduud chin ireeduin malchid bln gsn huuhduud zndo bn tanr maldr garaad uz thd oilgo mongol malchid gedeg chin heer talaa harj manj malaa hriuldg odoo uyd huuhduud uts mashin mototsikl pc bllrd hoogd arhi tamhi herglj bhd edr morin deldeere tsewr agaartai uts geh ym orldku mal tai oir bj mngoliin ireeduin mal soy ow deesee awch ulheh humuut tiim ih eruugin huil muil gd hutsd bhy tanr durtain bol ter hulia oosdndo zartsuul mdu.
2025-12-18 10:39:48
tnr meddiu
2025-12-18 06:54:34
Arai Haha
2025-12-18 04:40:06
yu gejdee