horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр барих шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ

post-img

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт “Үндэсний урлагийн их театр” болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар өмгөөлөгч Б.Амгаланбаатар, хуульч А.Базар нар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Энэ талаар өөрсдийн цахим хуудаснаа мэдээллэхдээ, “Хүрээлэнгийн газар бол ундны усны нөөц, усны хамгаалалтын бүсэд хамаардаг, иргэд амарч зугаалдаг чухал газар. Иймд хүрээлэн буй орчин, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Хэрэв шүүх бидний нэхэмжлэлийг хүлээж авбал НИТХ-ын дээрх шийдвэр хууль ёсны эсэхийг хэлэлцэх болно. Нэхэмжлэл хүлээн авах эсэхийг шүүх 7 хоногт багтаан шийдэх учиртай” гэжээ.

0/1000