horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Сураггүй алга болсон 53 настай иргэнийг эсэн мэнд олжээ

post-img

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багийн иргэн, 53 настай эрэгтэй Д.Б нь энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл 12-р сарын 16-ны өдөр ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан болон ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр /2025.12.17/ өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олсон байна. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн байгаа аж.

0/1000