horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Нийтийн тээврийн автобусанд бөөлжиж, бие зассан 6 зөрчил гараад байна

post-img

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна. Өчигдөр /2025.12.17/ согтуу иргэд автобусанд бөөлжиж, бие засан, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатууллаа. Ийм 6 удаагийн зөрчлийг Нийтийн тээврийн бодлогын газар бүртгэжээ.

Иймд Нийтийн тээврийн бодлогын газраас иргэдийг нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, бусад зорчигчид хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.

Иргэдийн буруутай үйлдлээс болж, хэн хохирох вэ?

  • Согтуу хүнийг автобуснаас шууд буулган орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй хүн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир цагдаагийн байгууллагад дуудлага өгнө.
  • Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан, уг хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.
  • Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог.
  • Авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч, 2-3 цаг автобус саатаж, зорчигчид хохирдог.
0/1000