Цахим орчинд энэ сарын 17-ны өдөр “тээврийн хэрэгсэлд стандарт бус гэрэл байршуулсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл үүн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, Toyota Lexus RX450 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 11.15.7-д зааснаар 100 нэгжээр, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг тус тус оногдуулж, зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

