horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дэд сайд нарын томилгооны эсрэг АН-ын бүлгээс шаардлага хүргүүллээ

post-img

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс тодруулсны дагуу Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдыг томилж, дэд сайдууд өнөөдрөөс ажилдаа ороод байна. ТӨК-иуд дахь хяналт, бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цөөлж, оронд нь дэд сайд нарыг томилж байгаа гэж мэдэгдээд байгаа юм. Эрх баригчдын энэ томилгоог УИХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэж, Засгийн газрыг “огцруулах” арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэ амлалтдаа хүрч дөнгөж сая АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй АН-ын гишүүд Ерөнхий сайдын өрөө рүү орж, шаардлагаа өгчээ.

0/1000