horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цаначин Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ

post-img

БНСУ-ын Пёнчан хотод 12-р сарын 18,19-нд “Far East Cup-2025” тэмцээн болж байна. Азийн шилдэг цаначдыг шалгаруулах энэхүү тэмцээнд Монгол, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Бразил, Португал зэрэг орны 70 гаруй тамирчин оролцож байгаа аж.

Тэмцээний эхний өдөр сонгомол зайн тэмцээн болж, эмэгтэйчүүд 5, эрэгтэйчүүд 10 км замд уралдав. 5 км сонгомол зайд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг 15 минут 17 секүнд 9 долийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Т.Ариунболд 21 дүгээр байрт орсон байна. Эрэгтэйчүүдийн 10 км сонгомол зайд “Хилчин” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах 4-р байрт шалгарчээ. Өнөөдөр манай тамирчид тэшилтийн 10 болон 5 км зайд уралдана.

0/1000