horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төмөр замаар 150 вагон шатахуун оруулж иржээ

post-img

Улаанбаатар төмөр замын хэмжээнд өнөөдөр (2025.12.22)-ийн байдлаар 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин оруулж ирээд байна. Энэ нь манай улсын 4 өдрийн хэрэглээ гэж АҮЭБЯ мэдээллээ. Уг шатахууныг дараах өртөөнд буулгана. Үүнд:

  • Толгойт өртөө – 42 вагон
  • -Рашаант өртөө – 13 вагон
  • Улаанбаатар өртөө – 6 вагон
  • Эрдэнэт өртөө -5 вагон
  • Дархан өртөө – 6 вагон
  • Сайншанд өртөө – 3 вагон

Мөн эдгээр өртөөнд 75 вагон Аи-92 автобензин оруулж ирж байна. Энэ сарын 1-22-нд нийт 45.932 тонн Аи-92 бензин, 960 тонн Аи-95 бензин, 133.889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонныг ОХУ-аас оруулж ирээд байна.

0/1000