Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумын талаар NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар сурвалжлага бэлтгэсэн билээ. Тус сум нь эрчим хүчний системд холбогдоогүйн улмаас хүүхдүүд нь лааны гэрэлд хичээл номоо хийж, гар утасны гэрэлд эмч нар нь төрж буй нярайг эх барьж буй дүр зургийг сурвалжилсан байдаг. Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгааныг шийдэхээр байгуулагдсан ЭХЯ-ны ажлын хэсэг БНХАУ-ын талтай уулзаж асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Өнгөрсөн ням гарагт “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ашиглалт, засварын баг цахилгаан холбох утсыг залгаж эхэлжээ.
Хоёр тал цахилгааны тохируулгаа хийж, нэгдсэн байдлаар зэрэг холбоно гэж Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.


