horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Иргэд: Шатахууны хомсдол, үнийн өсөлт нь Засгийн газар огцрох шалтгаан мөн

post-img

Иргэд өнөөдөр Төрийн ордны зүүн хаалган дээр жагсаж, УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Шатахууны хомстол бодитой нүүрлээд байхад арга хэмжээ авч зохицуулалт хийж чадахгүй байгаа сайд дарга нартай хариуцлага тооцохыг” шаарджээ. Монголбанкнаас инфляци 8.2 хувь гэж байгаа ч бодит байдал дээр үүнээс ч өндөр байна. Иймд төгрөгийн ханшийг чангаруулах, инфляцийг бууруулах, үнэн бодитой тооцоо судалгааг олон нийтэд мэдээлэхийг мөн шаардсан юм.

2025 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүйгээс аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөр авч чадахгүй, дансаа хаалгаж байна. Он гарснаас хойш 200 гаруй том аж ахуй нэгжүүд хаалгаа барьжээ. Иймд татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, аж ахуй нэгжийг дэмжих бус хааж боож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн тавьж, нэн даруй огцруулахыг шаардаж байна. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байгаа цаг үед төрийн данхгар бүтцийг цомхотгож, дэд сайд нарыг буцаан татахыг шаардахын зэрэгцээ бодлого шийдэлгүй, чадамжгүй Засгийн газрыг нэн даруй огцруулахыг шаардаж байна.

Өнөөдөр жагссан иргэдийн зүгээс нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг ойрын 14 хугацаанд бодитой сэргээхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийг сөрөг хүчний ажлаа сайн хийж Засгийн газарт шаардлага тавих ёстойг санууллаа.

0/1000