УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудал хэлэлцлээ. Тус бүлгээс өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон нь буруу хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Хэрэв АН-ын бүлгийн шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно” гэдгээ мэдэгдсэн билээ.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын тухай хуульд дэд сайдтай байж болно гэсэн заалт бий. Энэ асуудлыг УИХ-аар өөрчлөх боломжтой. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой” гэх байр суурь илэрхийлсэн. Иймээс энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргахаар болсон юм.
Тэгэхээр өнөөдөр АН-ын бүлэг дэд сайд томилох хуулийн боломжийг бүрдүүлэх үү, аль эсвэл нэр бүхий гишүүдийнхээ тавьж буй асуудлын хүрээнд шууд огцруулах асуудлаа өргөн барих уу гэдгийг 13.00 цагаас мэдээлэл хийхдээ зарлах биз ээ.


