Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ сарын 21-ний байдлаар эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь буюу 1,725 нь амьсгалын цочмог халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь нь 51 нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Харин хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1464 хүүхэд үзүүлснээс 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Мөн адил өвчлөл өссөн хандлагтай байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 1464 хүүхдийн 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай
- 2025/12/22
- •
- 2 цаг 26 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
