horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Өнгөрсөн долоо хоногт шүлхий өвчний 2 дуудлага бүртгэжээ

post-img

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ шүлхий өвчний 2 дуудлага бүртгэжээ.

Нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, газар хөдлөлтийн 1 дуудлага бүртгэсэн ба 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

0/1000