horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сайхандулаанд тэмээний уралдаантай

post-img

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ, ЗДТГ, “Ижий говийн тэмээн сүрэг” холбоо хамтран, 2026.01.03-нд тэмээний уралдаан зохион байгуулах гэж байна. Уг уралдаанд тус аймгийн Сайхандулаан, Мандах, Хөвсгөл, Сайншанд, Даланжаргалан, Айраг сумын тэмээчид оролцон, ат, тайлаг, тором уралдуулж, шилмэл буур, ингэ шалгаруулах юм байна.


Тус аймаг 50 гаруй мянган тэмээтэй бол Сайхандулаан сум 6000 тэмээгээр аймагтаа эхний 5-д ордог. Өнгөрсөн хугацаанд тус сумаас улсын аварга 9 тэмээчин төржээ. Монгол Улсад үүссэн тэмээн полоны өлгий нутаг нь Сайхандулаан.

0/1000