horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох НҮБ-ын конвенцод нэгдлээ

post-img

Монгол Улс нь Албани, Гана, Норвеги Улстай хамтран санаачилсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг 19-ний өдөр нийтийн зөвшилцлөөр буюу конвенцын нийт 192 гишүүн орны дэмжлэгийг авч батлууллаа. Тогтоолыг батлуулахад 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгдэв.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2025 оны 12 дугаар сарын 15-19-нд зохион байгуулсан буй Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцов.

Бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 16-ны өдөр улсаа төлөөлөн үг хэлж, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцолж дээрх тогтоолыг танилцуулсан байна.

Энэхүү тогтоол нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хөндсөн анхны НҮБ-ын тогтоол болж буйгаараа онцгой ач холбогдолтой бөгөөд уг тогтоолоор “иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд бататгасан нь онцлог болов. Уг тогтоолыг санаачлан батлуулах нь Монгол Улсын Засгийн газраас нийгэмд шудрага ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индекст нөлөөлж буй хүчин зүйлстэй холбоотойгоор “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажил юм байна.

0/1000