horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН-ын бүлэг татварын багц хуулийн төсөлд анхаарлаа хандуулж байна

post-img

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг 7 хоногийн дараа өргөн барина гэдгээ зарлаж бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлснээ зарлалаа. Харин эрх баригч намын бүлэг харьцангуй тайван хуралдаж байна. МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр 3 асуудал хэлэлцүүлж байгаагийн нэг нь Татварын багц хуулийн шинэчлэл юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд улс орон даяар 2025 онд 13 мянган иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 176 мянган санал ирүүлсэн байна. Ирүүлсэн саналын дийлэнх олонх нь татварын шударга тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал ирүүлсэн гэнэ. Татварын хөнгөлөлтөд бага орлоготой иргэн, өрх, жижиг, дунд үйлдвэрлэл, компаниудын татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцоллоо.

Татварын багц хуулийг баталснаар 1 сая төгрөгийн орлоготой иргэн одоо 152 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 53 мянган төгрөгийн татвар төлдөг болж, сарын бодит хэмнэлт 99 мянган төгрөг болно. Мөн сарын орлого 2.5 сая төгрөгийн орлоготой иргэн 380 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол 251 мянган төгрөг болж хэмнэлт гарна. Өрхийн хувьд 3.5 сая төгрөгийн орлоготой айл 534 мянган төгрөг төлж байсан бол 213 мянган төгрөг төлдөг болж, татвар буурч, өрхийн орлого 340 мянган төгрөгийн хэмнэлтэй болж татварын ачаалал 10 хувь бууруухаар хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хуулийн төсөлд :

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлал, босгыг нэмэгдүүлнэ
  • ЖДҮ хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ
  • Гааль дээр НӨАТ авахгүй. Гурав хүртэл сар сунгах боломж олгоно.
  • Хүний нөөцийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Үйлдвэрлэгч өөрөө түүхий эдийн НӨАТ-ыг тооцож, бүрэн хасах боломж олгохоор тусгажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа хоёр дахь асуудал нь Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга бол нөгөө нь Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга юм.

0/1000