horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шинэ жил тэмдэглэхээр ХҮН НАС БАРДАГ УУ?

post-img

Яг ийм агуулгаар профессор Д.Ганбат гэдэг хүн асуудал дэвшүүлж, түүнийг нь хүмүүс сошиалаар түгээв. Үнэхээр Шинэ жилийн баяр тэмдэглэхээр олон хүн амиа алддаг гэж үү? Үүнийг сонирхож үзлээ. 12-р сард нас барсан хүмүүсийн амиа алдсан шалтгааныг Шинэ жилийн баяртай холбон судалсан судалгаа алга. Д.Ганбат профессорын баримт болгосон статистикийн эх сурвалж тодорхой бус байсан тул 2016-2024 онд нас барсан хүмүүсийн тоог Үндэсний статистикийн хорооноос сар бүрээр нь авч, харьцуулж үзлээ. Энэ тоонд өвчнөөр, эмнэлэгт нас барсан хүний тоог оруулаагүй гэдгийг сануулъя.

2016-2017 оны тухайд 12-р сард биш, 3-р сард хамгийн олон хүн нас баржээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Нарны баяр гээд 3 том баяр энэ сард болдог. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн амиа алдах эрсдэл 3-р сард нэмэгддэг байж болох юм.

Харин 2018, 2019 оны 12-р сард амиа алдагсдын тоо хамаагүй нэмэгджээ. Харин 2020 оны тухайд хамгийн олон хүн нас барсан сар нь 7. Энэ сард 1402 хүн нас баржээ. 2020.11.11-нд манай улсад ковидын халдвартай анхны өвчтөн илэрч, бүх нийтээр хөл хорио тогтоосон тул тэр оны Шинэ жилийг бүгд гэр гэртээ бялуугүй, оргилуун дарсгүй тэмдэглэсэн түүхтэй. Тиймээс тэр жилийн Улсын наадмаар нас барсан хүний тооноос Шинэ жилээр амиа алдсан хүний тоо цөөн байна. 2021 оны хувьд 9, 10-р сар хүмүүст хамгийн халгаатай байж, 2026-2302 хүний амийг авч оджээ.

2022 оноос эхлэн, энэ тоо өөрчлөгдөж, 12-р сар эргээд хамгийн халтай сар болсон байна. Үүний шалтгаан нь Шинэ жилийн баяр байж болох талтай. Манайхан ч энэ баярт дэндүү дуртай. Цэцэрлэгийн жаалуудаас эхлээд, ахмадуудаа хүртэл бүгд энэ баярыг тэмдэглэдэг. Нэг айлын бүх хүн Шинэ жилийн баярт явдаг. Хүүхдүүд цэцэрлэгтээ, ангидаа, сургуульдаа тэмдэглэнэ. Ахмадын, сумын, аймгийн, клүбийн, найзуудын Шинэ жилүүд тэднийг ээлжлэн хүлээж байдаг.

Яах аргагүй энэ баяр хүмүүсийн үхэлтэй холбоотой байж таараад байна

Эцэг, эхчүүд ангийн, аймгийн, байгууллагын, салбарын, клүбийн гээд төрөлжсөн олон Шинэ жилтэй. Ямар нэг намын гишүүн бол намынхаа, холбооны гишүүн бол холбооныхоо Шинэ жилд явна. Үүн дээр сүүлийн жилүүдэд “Монгол 98”, “Монгол 96” гээд ерөнхий боловсролын сургууль төгссөн оноороо нийлж, баярладаг, тэмцээн, уралдаан зохион байгуулдаг болоод буй. Түүнийхээ Шинэ жилийн баярт бас очно. Өвөө, эмээ нар ч дутахгүй.

Энэ олон Шинэ жил хэдэн хүний аминд халдаж байгааг бүү мэд. Сэтгэл нь хөөрсөн, хэтрүүлж уусан, байгууллагын аварга болсон, шагнал авсан хэдэн хүнийг тэр баяр нөгөө ертөнцөд хүргэж өгч буйг таашгүй. Гэсэн ч яах аргагүй энэ баяр хүмүүсийн үхэлтэй холбоотой байж таараад байна. Онош бол мэдээж Шинэ жилийн баяраас болсон гэж гарахгүй. Осголт гэж л гарна.

Шинэ жилийн баяр манай улсад дүн өвлөөр болдог. Дэлхийн хамгийн хүйтэн улсад амьдардаг бид архиа тааруулж, баяраа татаж тэмдэглэх хэрэгтэйг тоо харуулж байна. Хүснэгтэн дэх тоог ажиглавал 2016-2025 оны бүх 1-р сард нас барсан хүний тоо 1300-1400 байна. Энэ бол монголчууд хүйтэнд осгох нь их байгааг харуулна. Өвөл бол мэдээж бидний бүх зүйлийг шалгадаг, шавхдаг шалгуур. Ийм бэрх шалгуурыг эрүүл бие, саруул ухаанаар туулахгүй бол элдэв Шинэ жилийн баяр эрсдэл л дагуулж байна шүү.

0/1000