Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ тайланг хэлэлцэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах асуудлаар санал солилцлоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байна. Мөн түрээслээд, өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй 700 гаруй иргэний хүсэлт ирсэн. Гэсэн ч төсөвгүй тул хэрэгжихгүй байгааг энэ үеэр хэллээ.
Цааш нь Монгол Улсын урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулах чиг үүргийнхээ хүрээнд бодлогын бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгах, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.

