Төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийн талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монголын эрчим хүч, геологийн ҮЭХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж өөрийн байр сууриа илэрхийллээ.
“Эрчим хүчний салбар бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, нийгмийн бодлогыг илэрхийлдэг гол хүчин зүйл. Эрчим хүчний салбарын реформ хийхэд маш болгоомжтой хандах ёстой. Хэрэв эрчим хүчний салбарт хувьчлал хийвэл хамгийн түрүүнд ашиг олоход анхаарах ёстой болно. Жишээлбэл, IV цахилгаан станц 1 кВт тогийг 112 төгрөгөөр, Бөөрөлжүүтийн хувийн станц 300 орчим төгрөгөөр худалдаалж байна. Гэтэл эрчим хүчний салбарыг хувьчилбал тодорхой хэмжээнд цахилгааны үнэ нэмэгдэнэ.

Тэгвэл тэр ашиг орлогыг юунд зарцуулах вэ. Техник технологийн шинэчлэлд зарцуулах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс бид үүнд баталгаа хүснэ. Заавал баталгаа авч байж хувьчлалын асуудал яригдах ёстой” гэсэн юм.
НЭМЭЛТ: Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган, олон нийтэд нээлттэй худалдахаар тусгасан юм.
- “Монголын цахилгаан холбоо” ХК;
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
- “Үндэсний давхар даатгал” ХК;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК;
- “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
- “Шивээ овоо” ХК;
- “Багануур” ХК;
- “МИАТ” ТӨХК;
- “Төрийн банк” ХК;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
- “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
- “Дулааны III цахилгаан станц” ХК;
- “Дулааны IV цахилгаан станц” ХК;
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
- “Амгалан дулааны станц” ТӨХК


