horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Г.Занданшатар АН-аас ирэх шаардлагыг ташуур гэж харахгүй байна уу?

post-img

Өнгөрсөн 7 хоногт өрнөсөн улс төрийн гол сэдэв дэд сайд нарын томилгоо байлаа. Намын даргынхаа саналаар Засгийн газарт хүч нэмэхээр орж ирсэн 16 дэд сайдын суудал эрх баригчдынхаа хөнжлийг хучиж зогссон сөрөг хүчнийхнийг сэрээгээд байна. Их хурал дахь АН-ын гишүүд дэд сайдын томилгоогоо буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах акц өрнүүлнэ гэдгээ зарласан. Энэ мэдэгдлээ ч баталгаажуулж “Дэд сайд нараа эргүүлэн тат” гэдэг шаардлагыг Ерөнхий сайдын өрөөнд орж гардуулсан билээ.

АН-ын энэхүү улс төр гэхдээ болхи хүчгүй болж үлдсэн шалтгаан нь намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдын “Дэд сайдгүй болгох хууль санаачил” гэдэг зөвлөгөөнд автан гарч ирсэн явдалтай холбоотой. Нэг үгээр бол АН-ын дарга эрх баригчдын ховсноос бүрэн гараагүй байсан бололтой юм. Гэхдээ АН-ын залуу гишүүдийн улс төр нөлөөлж, бүлгийнхээ хурлын дараа О.Цогтгэрэл “Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өөрөө санаачилж, гарын үсэг зуруулна” хэмээн эрс шийдэмгий байр суурьтай болж өөрчлөгджээ.

Хэдийгээр гарын үсэг цуглуулж эхэлсэн ч МАН-д тэд долоо хоногийн хугацаа өгч байна. Энэ 7 хоногт Г.Занданшатар томилсон 16 дэд сайдаа буцаавал АН түүнийг огцруулах акцаа зогсоох юм.

Хурц тод, олон өнгөтэй АН-ынхныг “бөөрөнхий” аашаараа тогтоон барьж байгаа О.Цогтгэрэлийн шаардлагыг Г.Занданшатар авч хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. “Дэд сайдуудаа татахгүй бол огцруулна” гэдэг шаардлагын хариуд “Хуулиа санаачил” хэмээн хэгжүүн дуугарч буй Гомбожавын хүү АН-ын цуглуулж байгаа гарын үсгийг “нохой хуцсан чинээ” авч хэлэлцэхгүй шинжтэй.

Нэгэнт намын даргынхаа дэмжлэгийг авсан түүнд жагсаалтын гишүүдийг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас ирэх аюул АН-ынхнаас хамаагүй том учраас дэд сайд нарынхаа томилгоог буцаах нь илүү эрсдэлтэй. Учир нь 16 дэд сайдын хэд хэд нь Д.Амарбаясгалангаас ирэх довтолгоог хаах зорилготой.

Нам доторх зодооноо намжааж ядан байгаа Г.Занданшатар АН-аас ирэх шаардлагыг ташуур гэж харахгүй байна.

Гэхдээ сөрөг хүчин парламентад 42 суудалтайгаас гадна МАН шиг дотроо хагараагүй байгааг мартаж болохгүй. Зөөлөн нь хатуугаа иддэг зарчмаар намаа нэгтгэж байгаа, АН-ын лидер Г.Занданшатарын Засгийн газрыг ганхуулж мэдэх уур амьсгал нийгэмд үүссэнийг анзаарсан бололтой байна. Харин Ерөнхий сайдын өрөөний вакум цонхоор иргэдийн бухимдал, стресс харагдахгүй байгаа юм болов уу?

0/1000