horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гал түймэр унтраах, аврах 66-р анги шинэ барилгатай боллоо

post-img

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ барилгатай боллоо. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан уг барилгыг өнөөдөр ашиглалтад оруулав.

Шинэ барилга ашиглалтад орсноор гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна. Түүнчлэн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй аж.

0/1000