Tөрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1, 14.2-д заасны дагуу АҮЭБЯ албаны нууцын жагсаалтыг шинэчлэх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Төрийн нарийн бичгийн даргын 2025.10.07-ны А/179 дугаар тушаалаар байгуулсан уг ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, гарын тосны газар, Үндэсний геологийн албаны албаны нууцын жагсаалтын төслийг холбогдох санал, дүгнэлт, тайлбар, үндэслэлийн хамт Тагнуулын ерөнхий газарт 10 дугаар сарын 10-нд хүргүүлсэн аж.
Тагнуулын ерөнхий газраас 12 дугаар сарын 2-нд уг бичигт ТЕГ01/500 дугаартай хариу өгчээ. Үүнд үндэслэн, АҮЭБЯ албаны нууцын жагсаалтад хамаарах 15 мэдээлэл байсныг 6, Ашигт малтмал, гарын тосны газрын албаны нууцын жагсаалтад хамаарах 8 мэдээлэл байсныг 6, Үндэсний геологийн албаны албаны нууцын жагсаалтад хамаарах 15 мэдээлэл байсныг 5 болгожээ. Ингээд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 12 дугаар сарын 19-ний өдрийн А/244 дүгээр тушаалаар албаны нууцын жагсаалтыг шинэчлэн баталж, яамныхаа цахим санд байршуулсан байна.

