12-р сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Тиймээс ирэх Даваа гариг бүх нийтээр амарна.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр дуусгаж, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулжээ.
Энэ жилийн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой ирэх Даваа гаригт тохиох юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгҮндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой даваа гарагт тохионо
- 2025/12/23
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
