horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүүхэд алга болох тохиолдол нэмэгджээ

post-img

Цагдаагийн байгууллагаас гаргасан сүүлийн 5 жилийн мэдээллээс харахад 2021 онд 880, 2022 онд 1172, 2023 онд 1567, 2024 онд 1853, 2025 онд 1700 хүүхэд алга болсон гэх дуудлагыг бүртгэжээ. Уг статистик нь хүүхэд алга болох тохиолдол жил ирэх бүр нэмэгдэж байгааг илтгэж буй. Хүүхэд алга болсон нийт тохиолдлын дийлэнх хувийг эцэг эхийн хариуцлагагүй, хараа хяналтгүй байдлаас улбаатайг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цаашлаад хүүхэд ар гэрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хүүхэд гэрээсээ дайжих улмаар элдэв гэмт хэргийн холбогдогч, золиос болох нь түгээмэл байгаа аж. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд зөвлөлөө.

0/1000