horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“The HU” хамтлаг шинэ жилийн баярын тоглолтод оролцоно

post-img

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ. “The Hu” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид төв талбайн тайзнаа үзэгч олондоо уран бүтээлээ толилуулж, шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байна.

“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” үйлчилнэ.

Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилнэ.

Шинэ жилийн мөнгөн үдшээс өмнө өнөөдрөөс эхлэн өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолт зохион байгуулж иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

0/1000