horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төрийн өмчийн хувьцааг нээлттэй худалдах төслийг хэлэлцэнэ

post-img

Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо хуралдах тов гараад байна. Үүний нэг болох Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр товложээ.

10.00 цагаас эхлэх тус хурлаар мөн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болоод Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлаас гадна бусад асуудал хэлэлцүүлнэ хэмээн төлөвлөжээ.

0/1000