horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг ЗГ-аас оруулж иржээ

post-img

Өнөөдөр Төрийн ордны Үндсэн хууль танхимд Хууль зүйн байнгын хороо үдээс хойш буюу 16.00 цагт хуралдах тов гараад байгаа юм. Эл хурлаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Дээрх төслийг 2025 оны 5-р сарын 27-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг төлөвлөсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, эцэслэн батлах/ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

0/1000