Шатахууны нийлүүлэлт багассаны улмаас хомсдол үүсэж, жолооч нар ШТС-д олон цаг дугаарлах болоод удав. Үүнээс шалтгаалж шатахууны үнэ 3,080 төгрөгт хүрч нэмэгдсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгж эхэлсэн.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Евро-5 стандартын АИ-92 бензинийг 3080 төгрөгөөр, энгийн АИ-92 бензинийг хуучин үнээрээ худалдаж байгаа хэмээн мэдээллээ. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан, Монголд шатахуун хомсдож байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл цаашид БНХАУ-аас Евро-5 стандартын АИ-92 шатахуун импортлохоор ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

