horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АТГ эрүүгийн 872 хэрэг мөрдөж байна

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 12 дугаар сарын 15-21-нд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 19 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 825 хэрэг шалгагдаж байна.

0/1000