horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Х.Ганхуяг: Бизнес эхлүүлэхэд зөвшөөрөл хүсэж хугацаа алдалгүй “мэдэгдэл” хүргүүлэхэд л болно

post-img

Иргэн, аж ахуйн нэгж бизнес эрхлэхэд зөвшөөрөл нэрээр хүнд суртал, авлигын хөрс болж байсан зохицуулалтыг цэгцлэх зорилгоор 2022 онд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж төрөөс олгодог 1000 гаруй зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулан батлуулж байсан. Энэ удаад Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Шадар сайд Х.Ганхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр, “Зөвшөөрөл олгох үйл явцыг илүү хялбарчлах, хүнд суртлыг бууруулах, бүрэн цахимжуулах зорилгоор УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Заяабал нарын хамтаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дахин өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар зарим тооны тусгай зөвшөөрлүүдийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлэх, мөн зарим зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж байгаа.

Энгийнээр хэлэхэд иргэн та бизнес эхлэх гэж байгаа бол би тийм байршилд, ийм үйл ажиллагаа явуулна гэх мэдэгдлийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхэд болно. Өнөөдрийн нөхцөлд гарын үсэг цуглуулах, ажлын байрны дүгнэлт гаргуулах зэргээр олон бичиг цаас бүрдүүлж хугацаа алддаг бол хуулийн шинэчлэлээр шууд үйл ажиллагаа эхлүүлэх боломжтой боломж бүрдэнэ” гэв.

Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зарим эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж төрийн оролцоог багасган, хувийн хэвшлийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэхэд анхаарсан. Ингэснээр хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бодитоор бууруулах талаар мэдээллээ.

0/1000