horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт 53-55 хувьтай байна

post-img


Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдраар жилд 521 эмэгтэй оношлогдож 147 нь эндсэн гэх статистик бий. Дэлхийн дахинд 150 гаруй улс хүний папиллома вирусийн эсрэг вакциныг үндэсний товлолт дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлэн хэрэглэж байна. Монгол Улсад өмнө нь дархлаажуулалт 25-30 хувьтай байсан бол энэ жил дархлаажуулалт хоёр дахин нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 10-14 настай хүүхдүүд товлолт вакцинд хамрагдаж байгаа бол, 12-14 насныхан сайн дурын вакцинд хамрагдаж болох юм. Харин 15-с дээш насныхан ХӨСҮТ-д хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Зорилтот насныхны дунд хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт 53-55 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдсанаар 5-10 жилийн дараа үүсэх хүний папиллома вирусээр үүсгэгдэх хавдруудаас сэргийлэх боломжтойг эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

0/1000