horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

20 гаруй тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгоно

post-img

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 31 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 46 минутад  эхэллээ. 

Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүний энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын даргын санаачлан хэрэгжүүлж байгаа төрийн хүнд суртлыг бууруулах “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсруулсан болохыг төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцууллаа. 

Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 16 зөвшөөрлөөр буюу боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус тус нэмэгдсэн байна.

Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаардагддаг байдлыг багасгаж, зөвшөөрөл олголт, явцын хяналтын тэнцвэртэй тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.

Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг байдлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн, тухайлбал барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван төрлийн тусгай зөвшөөрөл авч 3-4 жил зарцуулдаг байдлыг бүрэн халж, нэг төрлийн зөвшөөрөл авч Зөвшөөрлийн тухай хуульд заасан 22 өдөрт багтаан олгохоор тусгасан байна.

Мөн 20 гаруй тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгаж тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамт багасаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Зөвшөөрлийн талаар шийдвэр гаргах тогтолцоог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдээс улсын эдийн засаг, бизнесийн орчны асуудал эрхэлсэн мэргэжлийн яам болох Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэхээр тусгажээ.

0/1000