Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна. Үүнд,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.0 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 7.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


