Нийтийн тээврийн бодлогын газар 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байгаа юм. Тэгвэл нийтийн тээврийн энэ жилийн орлого өнгөрөгч 2024 онтой харьцуулахад 21 тэрбум төгрөгөөр өсжээ.
2024 онд үйлчилгээний орлого нь 33 гаруй сая төгрөг байсан бол 2025 онд 55 орчим сая төгрөг болж өсчээ. Түүнчлэн НТБГ-аас “Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын 8 байршилд дулаан автозогсоолыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн 14 чиглэлийг шинээр нээж 16 чиглэлд өөрчлөлт орууллаа” гэж мэдээллээ.



