Борлуулалтын цэгүүдэд коксон түлш дууссан талаар иргэд мэдээлжээ. Тэгвэл “Таван толгой түлш” ХХК-иас түлш тасалдаагүй нийлүүлэлт хэвийн байгаа талаар мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 425 борлуулалтын цэг ажиллаж байгаа. Коксон түлш борлуулалтын цэгт 1-2 цагаар хоцорч очих тохиолдлыг хүмүүс түлш тасарсан хэмээн олйгож байна гэдгийг онцолсон юм. “Тавантолгой түлш” ХХК өдөр бүр БНХАУ-аас коксон түлшний цуваа ачааг авч байгаа. Ингэхдээ өдөрт 2400 тонн түлшийг хүлээн авдаг байна. Одоогоор 28569 тонн коксон түлшний нөөцтэй байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
БНХАУ-аас өдөр бүр 2400 тонн коксон түлш авч байна
- 2025/12/23
- •
- -1 цаг -29 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
